Манай улсын хүн амын 10-12 хувь нь элэгний В, С вирусийн халдвартай гэсэн тойм судалгаа бий. Тиймээс Засгийн газар, ЭМЯ хамтран элэгний вирусийг илрүүлж, эмчлэх зорилгоор “Элэг бүтэн Монгол” үндэсний хөтөлбөрийг улсын хэмжээнд хэрэгжүүлж буй. Үүний II шатны үзлэг, оношилгоог орон даяар хийж буй бөгөөд Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрынхан өчигдөр явцын мэдээллийг танилцууллаа.
Бэлтгэсэн: О.Ундрах