Португалийн хөлбөмбөгч Криштиан Роналдугийн хувийн үсчин Рикардо Маркес Феррейру Швейцарын нэгэн зочид буудалд нас барсан байдалтай олджээ. Энэ тухай Observador сонин мэдээлэв. Тус хэвлэлд мэдээлснээр 40 настай эрэгтэйн цогцсыг 11-р сарын 1-ний баасан гарагт Цюрих хотын Альбисриден дүүрэгт оршдог зочид буудлын ажилчид олсон байна. Хутганы олон шархтай цогцос орон дээр хэвтэж байсан бөгөөд хаа сайгүй цусны ул мөр байсан аж. Мөн өрөөнд согтууруулах ундааны үнэр ихээр үнэртэж байсан гэж буудлын ажилчид ярьжээ. Цагдаа нар Португали эрийг хөнөөсөн гэж үзэж байгаа аж. 11-р сарын 3-ны ням гарагт Цюрихт эл гэмт хэрэгт сэжиглэгдэж байсан 39 настай Бразилын иргэнийг саатуулжээ. Рикардо Маркез Феррейру 2017 оноос Цюрихт ажиллаж, амьдарч байсан бөгөөд Роналдугаас гадна Португалийн олон алдартнууд түүний үйлчлүүлэгчид байжээ.