Даваа гаригт Иракийн нийслэл Багдадад цагдаа нар эсэргүүцэгчид рүү гал нээж хүний амь хохиросн тухай Sky News Arabia мэдээлэв.Тус агентлагын мэдээлснээр Багдад хотын Аль Рашид гудамжинд аюулгүй байдлын албаныхан жагсагчдын эсрэг галт зэвсэг хэрэглэсний улмаас дор хаяж таван хүн амь үрэгджээ. Одоогийн байдлаар жагсагчид нийслэл хотын төв талбай Тахрирын талбай д хэдэн өдөр үргэлжилж буй засгийн газрыг эсэргүүцсэн хөдөлгөөнтэй нэгдэхийг оролдож байгаа аж. Мөн Аль-Ахрар гүрийг даван өөр нэг цуваа тэр зүг чиглэж гэнэ. Цагдаа нар эсэргүүцэгчдийг хотын төв рүү оруулахгүй тулд тэдний эсрэг бороохой хэрэглэсэн байна. Энэ үеэр арав гаруй хүн гэмтсэн аж. Ирак улсад 10-р сарын эхэн үеэс эхлэн амьдралын нөхцөл байдал доройтсон, ажилгүйдэл нэмэгдсэн, хээл хахууль, авилга газар авсныг эсэргүүцэн хөдөлгөөн үргэлжилж байгаа билээ. Багдадын оршин суугчид болон өмнөд, хойд нутгуудад засгийн газрыг огцрохыг шаардаж багаа юм. Энхийн жагсаалаар эхэлсэн уг хөдөлгөөн удалгүй цагдаа, цэргийнхэнтэй мөргөлдөж эхэлсэн аж. Үймээн самууны үеэр 250 гаруй хүн амиа алдаж, 11 мянган хүн шархаджээ.