Өнгөрсөн Бямба гарагт Хонконгт жагсаал тэмцэл үргэлжилж, цагдаа нартай мөргөлдөөн гарчээ. Жагсаалын үеэр Хятадын "Шиньхуа" агентлагийн байр халдлагад өтсөн байна. Ван Чай дүүрэгт байрлах тус байгууллагын оффисийн хаалгыг эвдэлж, нэгдүгээр давхарт гал тавьсан аж. Мөн Хонконгийн олон дэлгүүр оршдог дүүрэгт метроны буудал руу шатахуун бүхий бөмбөг шидсэн байна. Цагдаагийн ажилтнууд жагсагчдыг тараахын тулд нулимс асгаруулагч хий ашиглажээ. Эх газрын Хятадад гэмт хэрэгтнүүдийг шилжүүлэх хуулийн төслийг эсэргүүцсэн тэмцэл сүүлийн тав орчим сарын турш өрнөж байгаа юм. Хэдий хуулийн төслийг эрх баригчид хэлэлцүүлгээс буцаан татсан ч тэмцэл зогсоогүй юм.Гэхдээ жагсагчдын тоо аажмаар буурч байгаа аж. Тэмцэл эхэлснээс хойш 3000 гаруй жагсагчид баривчлагдсан байна.