Москвад Ингушетийн хэт даврагчидтай тэмцэх төвийн дарга Ибрахим Элжаркиев алагджээ. Хэрэг явдал бямба гарагийн орой /2019.11.02/ Академич Анохины гудамжинд гарсан бөгөөд үл мэдэгдэх этгээд хохирогч руу дор хаяж 10 удаа буудсан байна. Энэ нь түүний амь насанд халдсан анхны тохиолдол биш гэнэ. 2019 оны эхээр Элжаркиевыг Чеченээс Ингүшет руу буцаж явах замд түүний машин руу автомат буугаар буудсан аж. Тэгэхэд Элджаркиев хохироогүй ч хамт явж байсан хүмүүс нь хүнд шархадсан байна. Ибрахим Элджаркиев Ингушетийн хэт даврагчидтай тэмцэх төвийн даргаар 2017 онд томилогдон ажиллаж байжээ.