Засгийн газрын хуралдаанаас Зэвсэгт хүчний тухай хуулинд зарим нэмэлт өөрчлөлтийг оруулах нь зүйтэй хэмээн үзэж нэмэлт өөрчлөлтийн хуулийн төслийг боловсруулж УИХ-д өргөн мэдүүлэхээр болов.
Үүнд Зэвсэгт хүчний бие бүрэлдэхүүнд байгаа барилга, инженерийн нэгжийг өргөжүүлэн бие даасан төрлийн цэргийн хэмжээнд бэхжүүлэх болон улс орны кибер орон зайг хамгаалах чиг үүрэг бүхий кибер цэрэг бий болгох эрхзүйн шинэ зохицуулалтыг тооцож байна. Тодруулбал дэлхийн улс орнуудын хөгжлөөс үүдэн шинээр урган гарч буй кибер аюулгүй байдлыг хангах харилцааг зохицуулах шаардлага үүсч байна.
Мэргэжлийн байгуулагуудын гаргасан дүн мэдээнээс үзэхэд манай улсад бусад орны дунджаас 8-15 дахин их кибер халдлага бүртгэгдээд байна. Орчин үед дэлхийн улс орнууд кибер аюулгүй байдлыг үндэсний аюулгүй байдлынхаа нэг хэсэг болгон авч үзэж кибер орон зайгаа бодит орон зайн адилаар батлан хамгаалж хөгжүүлж байна. Монгол Улс үүний нэгэн адил бэлтгэгдсэн өндөр, ур чадвар бүхий кибер цэрэгтэй болох нь зайлшгүй шаардлага юм.
Мөн Зэвсэгт хүчний бэлэн байдлыг алдагдуулахгүйгээр бие бүрэлдэхүүн техник хэрэгслийг улс орны бүтээн байгуулалтын ажилд оролцуулж буйтай холбогдуулан цаашид улс орны томоохон бүтээн байгуулалтуудад цэргийн албан хаагчдыг дайчлан оролцуулах үүднээс зэвсэг хүчний бие бүрэлдэхүүн дэхь барилга инженерийн нэгжийг өргөжүүлж, төрөлжүүлэн төрлийн цэрэг байгуулах нь зүйтэй гэж үзлээ. Засгийн газрын ээлжит бус хуралдаан өнөөдөр үргэлжилнэ