Сирийн хойд хэсэгт тусгай ажиллагаа явуулж, “Исламын улс” бүлэглэлийн толгойлогч Аль-Багдадийг устгах үеэр авсан гэрэл зургууд, дүрс бичлэгийг Пентагон олон нийтэд дэлгэжээ. Бичлэг дээр цэргүүд “Исламын улс” бүлэглэлийн толгойлогч Абу Бакр аль-Багдадигийн нуугдаж буй хуаран руу зугтаж буй босогчид руу гал нээж байгаа нь харагдах аж. Багдади өөрөө хонгил руу зугтсан ч бүслэлтэд орж, өөрийгөө хоёр хүүгийнхээ хамт дэлбэлсэн байна. Түүний цогцсод ДНХ-гийн шинжилгээ хийж, 2004 онд Иракийн шоронд хоригдож байхад нь авсан сорьцтой харьцуулж мөн болохыг нь тогтоосон гэж АНУ-ын Төв командлалын тэргүүн, генерал Кеннет МакКензигийн мэдэгджээ.