Хятадын засгийн газар саяхан орон нутгийн удирдлагуудад шилэн гүүрнүүдээ хааж, аюулгүй байдлыг нь сайтар шалгах үүрэг өгчээ. Энэ нь сүүлийн үед тус байгууламжтай холбоотой осол энэдэгдэл гарах болсонтой холбоотой аж. CCTV сувагийн мэдээлснээр Хятадын Хэбэй мужид байдаг 32 шилэн гүүрийг бүгдийг нь жилийн хагацаагаар хаажээ. Тэдгээрийн дунд дэлхийн хамгийн урт шилэн гүүрээр тооцогддог Хонягу гүүр багтсан байна. Уг гүүр хоёр хадан цохионы хооронд 488 метр урт сунаж тогтсон, мянга гаруй шилэн хавтангаас бүрддэг аж. Хэбэй мужид хүн гишгэхэд чахрах чимээг хуурамчаар гаргаж айлгадаг гүүр ч байдаг юм. Энэ жил ч гэхэд Гуанши мужийн шилэн гүүрэн дээр хүчтэй борооны улмаас халтиргаа үүсч, нэг хүн унаж амиа алдаж, зургаан хүн бэртжээ. Хятад улсад нийт 2,300 орчим шилэн гүүр байдаг юм байна.