Чилийн Ерөнхийлөгч Себастьян Пигнера 1 Сантьяго хотод болох Ази, Номхон далайн эдийн засгийн хамтын ажиллагааны дээд хэмжээний уулзалт НҮБ-ын цаг уурын өөрчлөлтийн талаарх бага хурлыг зохион байгуулах ажлыг тус улсад үүссэн эсэргүүцлийн хөдөлгөөний нөхцөл байдлаас болж цуцлах шийдвэр гаргалаа. “Энэ шийдвэрийг гаргахад надад маш хүнд байлаа. Гэхдээ би АPEC-ийн дээд хэмжээний уулзалт болон НҮБ-ын цаг уурын өөрчлөлтийн бага хурлыг явуулахгүй байхаар шийдлээ. Эцэг хүнд асуудал гарвал тэрбээр гэр бүлдээ давуу эрх олгодгийн адил ерөнхийлөгч өөрийн ард иргэдийн эрх ашгийг ямагт дээгүүр тавих ёстой” гэж тэрбээр “24horas” телевизийн сувгаар мэдэгдэл хийх үеэрээ хэлжээ. Түүний ярьснаар, Чили улс эл шийдвэрээрээ APEC-д учруулж буй асуудал, тухгүй байдалд харамсаж байгаа аж. APEC-ийн дээд хэмжээний уулзалт энэ сарын 16-17-ны өдрүүдэд, НҮБ-ын цаг уурын өөрчлөлтийн талаарх бага хурал 12-р сарын 2-13 хооронд Сантьяго хотод болох ёстой байжээ. АPEC-ийн дээд хэмжээний анхны уулзалт 1993 онд Сиэтлд болсон бөгөөд түүнээс хойш жил бүр зохион байгуулсаар ирсэн юм. 2004 онд эл уулзалт Сантьяго хотод болж байсан аж. Тэгэхэд уулзалт тус хотод өрнөсөн даяаршлын эсрэг хөдөлгөөнтэй мөн л давхцаж байжээ. Нийтийн тээрийн үнэ өссөнтэй холбоотой эсэргүүцлийн хөдөлгөөн Сантьяго хотод 10-р сарын 14-нөөс эхэлсэн бөгөөд цагдаа нар жагсагчдын хоорондох мөргөлдөөн ширүүсэж, эмх замбараагүй байдал газар аваад байгаа билээ. Энэхүү нөхцөл байдалтай холбогдуулан Пинера нийслэл болон бусад томоохон хотуудад онц байдал тогтоосон бөгөөд нийтийн тээврийн үнийн нэмэгдлийг цуцлах шийдвэр гаргасан юм. Эрх баригчдын мэдээлснээр үймээний үеэр дор хаяж 19 хүн амиа алдаад байгаа аж. Өнгөрсөн долоо хоногт Ерөнхийлөгч Пинера тэтгэвэр тэтгэмжийг нэмэгдүүлэх, цахилгааны үнийг бууруулах зэрэг хүн амд нийгмийн дэмжлэг үзүүлэх олон арга хэмжээний талаар олон нийтэд танилцуулсан аж. 10-р сарын 27-нд буюу АPEC-ийн дээд хэмжээний уулзалтаас гурван долоо хоногийн өмнө Чилийн Ерөнхийлөгч бүх бүс нутагт онц байдлыг цуцалж буй тогтоолд тухай зарлигт гарын үсэг зурсан байна. Харин маргааш нь буюу Даваа гарагт /2019.10.28/ Сантьягод үймээн самуун эргээд дэгджээ.