Засгийн газрын ээлжит бус хуралдаан болж байгаа талаар Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсийн дарга Ц.Ганзориг мэдээллээ.
Тус хуралдаанаар:
- Оюутолгой төслийн талаар УИХ-ын ажлын хэсгийн дүгнэлт ба өнөөгийн нөхцөл байдал,
- Эрчим хүчний эх үүсвэр сонгох,
- Татварын асуудал,
- Сайжруулсан түлшний хэрэглээ, хангалт,
- Санхүүгийн гэмт хэрэгтэй тэмцэх олон улсын зөвлөмж, авч хэрэгжүүлэх арга хэмжээнүүд зэрэг цаг үеийн томоохон асуудлуудыг хэлэлцэх юм байна.