Лхагва гарагт /2019.10.30/ Японы Окинава аралд байдаг 500 жилийн настай эртний шилтгээн шатаж буй тухай NHK мэдээлэв. ЮНЕСКО-ийн Дэлхийн соёлын өвд бүртгэлтэй эл шилтгээн Рюкюгийн хаант улсын үед буюу 1400 оны үед баригдсан байгууламж аж. Гал шилтгээний гол барилгад эхэлж удалгүй бусад байгууламжууд руу тархсан байна. Уг шилтгээн Дэлхийн II дайны үед их хэмжээгээр сүйдсэн бөгөөд гол барилга нь 1992 онд сэргээн завсарлагдан эргэн нээгдсэн аж. Эл барилга "Их найм" -ын дээд хэмжээний уулзалтыг хүлээн авах газар байв. Галын шалтгаан одоогоор тодорхойгүй байна.