Эрүүл мэндийн ажилтны ажлын үр дүн, гүйцэтгэлийг харгалзан үндсэн цалингийн 10-15 хувиар сар бүр тооцож мөнгөн урамшуулал олгож байгаа. Үүнийг өөрчилж 2020 оны нэгдүгээр сарын 01-нээс төрийн өмчийн эрүүл мэндийн байгууллагад ажиллаж байгаа эрүүл мэндийн ажилтанд үндсэн цалингийн 10-20 хувиар сар бүр тооцож, мөнгөн урамшуулал олгож байхаар шийдвэрлэв.