Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсийн дарга Ц.Ганзориг хэргийн талаар мэдээлэхдээ "Хуулийн байгууллагууд Засгийн газрын гишүүдэд танилцуулна. Үүний дараа тодорхой мэдээлэл өгнө. Надад байгаа мэдээллээр прокурорын хяналт дор цагдаа, тагнуулын байгууллагынхан гүйцэтгэх ажиллагаа явуулсан. Энэ хүрээнд цахим гэмт хэрэгтэй холбоотой гэж үзсэн учраас гадаад улсын 740 орчим иргэнийг саатуулаад байгаа ч нэмэгдэх хандлага ажиглагдаж байна. Эцсийн мэдээллийг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцсэний дараа өгье. Тэрнээс биш ЗГ-аас зарим мэдээллийг нууж дарагдуулсан зүйл байхгүй" хэмээн мэдэгдлээ.