Байнгын болон дэд хорооны өнөөдрийн хуралдааны хуваарь, хэлэлцэх асуудлуудыг танилцуулж байна.
1. Агаарын бохирдлыг бууруулах асуудлын дэд хорооны хуралдаан 10.00 цагаас “Жанжин Д.Сүхбаатар” танхимд:Хэлэлцэх асуудал:
- Сайжруулсан түлшний талаарх холбогдох албан тушаалтны мэдээллийг сонсох.
2. Эдийн засгийн байнгын хорооны хуралдаан 11.00 цагаас “В” танхимд:Хэлэлцэх асуудал:
- Ажлын хэсэг байгуулах тухай Байнгын хорооны тогтоолын төсөл /Мэргэжлийн нэгдсэн холбооны эрх зүйн байдлын тухай хуулийн төсөл/;
- Ажлын хэсэг байгуулах тухай Байнгын хорооны тогтоолын төсөл /Үйлдвэрлэл, технологийн паркийн эрх зүйн байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд/;
- Ажлын хэсэг байгуулах тухай Байнгын хорооны тогтоолын төсөл /Орон сууц, гэр хорооллын дундын өмчлөлийн эд хөрөнгө болон сууц өмчлөгчдийн эрх зүйн байдлын тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төсөл/.
3. Түр хорооны хуралдаан /Олон Улсын Парламентын Холбооны Удирдах зөвлөлөөс ирүүлсэн шийдвэрийг судалж, холбогдох санал, дүгнэлт боловсруулах үүрэг бүхий/ 14.00 цагаас “Г” танхимд:
- Хаалттай.
- “Хүн ам хөгжлийн асуудлаарх Олон улсын бага хурал-25 жил” сэдэвт Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны зөвлөлдөх уулзалт 09.30 цагаас “Их Эзэн Чингис хаан” танхимд;