Тархины харвалттай тэмцэх дэлхийн өдөр өчигдөр тохиолоо. Монгол Улс уг өвчний тархалт, түүнээс шалтгаалсан нас баралтаараа дэлхийд дээгүүр эрэмбэлэгддэг. Тиймээс өнөө жил манай улс “Та тархины харвалтаас сэргийлж чадна” уриан дор уг өвчнийг таних, урьдчилан сэргийлэх, хорт зуршлуудаас татгалзах зэрэг мэдээллийг иргэдэд түлхүү хүргэсэн юм. Тархинд цус харвах өвчнийг таних 5Х-гийн шинж гэж байдаг бөгөөд хацар, нүүр мурийх, хөл, гар саажих, хэл яриа тултирах, хараа гэнэт муудах нь таныг үхэлд хүргэж болзошгүй гэнэ. Уг өвчинтэй холбоотой зарим тоон мэдээллийг хүргэе.