"Исламын улс" террорист бүлэглэлийн удирдагч Абу Бакр аль-Багдади АНУ-ын тусгай хүчнийхний гарт "нохой" шиг алагдсан хэмээн АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп өчигдөр мэдэгдлээ.
Тодруулбал, тусгай хүчнийхэн энэ сарын 25-ны шөнө Сирийн хойд хэсэгт Абу Бакр аль-Багдадиг устгах эсвэл баривчлах зорилготой тусгай ажиллагаа явуулжээ. Тэрбээр ажиллагааны үеэр өөрийгөө гурван хүүхдийн хамт дэлбэлж амиа егүүтгэсэн хэмээн Доналд Трамп ярив.
АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп "Дэлхийн түүхэн дэх хамгийн харгис, хэрцгий Исламын улс бүлэглэлийг толгойлогч Абу Бакр аль-Багдади одоо аюулгүй боллоо.
Манай залуусыг түүний байшинд нэвтрэх үед тэрбээр байшингийн доор ухсан хонгил руу зугтаж, манай цэргүүдэд бүслэгдэхдээ уйлж, хашхирч байсан. Энэ үеэр хонгилд гэнэт дэлбэрэлт болсон. Дараа цэргүүдийг хонгил руу нэвтрэх үед тэрбээр гурван хүүхдийнхээ хамтаар өөрийгөө дэлбэлсэн байдалтай байсан" гэлээ.
Багдадигийн цогцос дэлбэрэлтээс болж хэдэн хэсэг хуваагдсан байсан ч шинжээчид түүнийх мөн болохыг тогтоожээ.