Хятадын засгийн газар Хонконгийн захирагч Карри Ламыг солих төлөвлөгөө боловсруулж байгаа тухай мягмар гарагт/2019.10.22/ Financial Times сонин эх сурвалжаа дурдан мэдээлэв. Тус сонины мэдээлж буйгаар хэрэв эл шийдвэрийг БНХАУ-ын дарга Ши Жинпин батлавал тус бүс нутгийн түр захирагч Бүх Хятадын ардын төлөөлөгчдийн ээлжит чуулган хуралдах үеэр буюу 3-р сард томилогдох юм байна. Тэрээр эл албыг Кэрри Ламын бүрэн эрхийн хугацаа дуусах хүртэл (2022 он) хаших аж. Сонины эх сурвалжийн мэдээлж буйгаар эл албан тушаалд яригдаж байгаа гол нэр дэвшигчид бол Хонконгийн Төв банкны дарга асан Норман Чан, Хонконгийн засгийн газрын ерөнхий сайд асан Хенри Тан нар аж. Хятадын эрх баригчид Хонконгийн тэргүүнийг солих эцсийн шийдвэрээ тус бүс нутагт нөхцөл байдал тогтворжихийг хүлээж байгааг тус Financial Times тэмдэглэсэн байна. Кэрри Лам бие төлөөлөгчид болон БНХАУ-ын Төрийн зөвлөлийн Хонконг, Макао гийн асуудлыг хариуцсан газраас одоогоор ямар нэгэн мэдэгдэл хийгээгүй аж.