Хятадад Японы Хоккайдо их сургуулийн нэгэн профессор баригдсан талаар Японы сайд нарын танхимын ерөнхий нарийн бичгийн дарга Ёшихэдэ Суга Токиод болсон хэвлэлийн бага хурлын үеэр мэдэгджээ. “БНХАУ дахь Японы Элчин сайдын яамнаас мэдээлснээр бол өнгөрсөн 9-р сард 40 настай Японы иргэн Хятадын хууль тогтоомжийг зөрчсөн Бээжин хотод баривчлагдсан. Түүнд шаардлагатай бүх дэмжлэгийг үзүүлж байгаа бөгөөд бид гэр бүлийнхэнтэй нь холбоотой байгаа” гэж тэрбээр хэлжээ. Өмнө нь Kyodo” агентлаг баригдсан Японы иргэнийг тагнуул хийсэн хэргээр баривчилсан эх сурвалжуудынхаа мэдээллээс иш татан мэдээлсэн юм. Японы сайд нарын танхимын ерөнхий нарийн бичгийн дарга энэ мэдээлэлд тайлбар өгөхөөс татгалзсан байна. Ёшихэдэ Суга энэ талаар тайлбар өгөхөөс татгалзсан аж. 2015, 2017 онуудад Японы 11 иргэн тагнуул хийсэн хэргээр Хятадад баривчлагдсан аж. Одоогийн байдлаар тэдний дөрөв нь ял эдэлж байгаа гэнэ.