Батлан хамгаалахын сайд Н.Энхболд БНХАУ-ын Батлан хамгаалахын сайд Вэй Фөнхөгийн урилгаар тус улсад ажлын айлчлал хийж, албан ёсны хоёр талын уулзалт хэлэлцээ хийлээ.
Энэ үеэр хоёр тал батлан хамгаалах салбарт хамтран ажиллах, техникийн тусламж үзүүлэх проткол, хэлэлцээрт гарын үсэг зурлаа. Мөн Батлан хамгаалахын сайд Н.Энхболд БНХАУ-ын Ухань хотод болж буй Цэргийн спортын 7 дугаар их наадмын нээлтийн ажиллагаанд оролцов.
Түүнчлэн тэрбээр Бээжин хотод зохион байгуулагдаж буй Шяншаний Батлан хамгаалах, аюулгүй байдлын форумд оролцож зарим орны сайд нартай уулзалт хийхээр төлөвлөжээ.