АНУ-ын дэд ерөнхийлөгч Майк Пенс Туркийн Ерөнхийлөгч Режеп Эрдогантай хийсэн уулзалтынхаа дараа, талууд Сири дэх байлдааныг зогсоох талаар тохиролцсон тухай мэдэгджээ. "Туркийн тал YPG хүчнийхэн аюулгүй байдлын бүсийг орхиход боломж олгон 120 цаг галаа зогсоох боллоо. “Энхтайвны эх сурвалж” уриан дор явагдаж буй бүх цэргийн ажиллагаа YPG хүчин цэргээ татсаны дараа тэр даруй зогсоно" гэж АНУ-ын дэд ерөнхийлөгчийн ярьсныг “Fox News” агентлагт уламжлав. Мөн Америкийн тал Курдын бүлэглэлийг тус бүсийг орхиход нөлөөлөх болно гэдэг дээр талууд санал нэгдсэн байна. Үүнээс гадна Майкл Пенс Сирийн улмаас АНУ Туркийн эсрэг нэмэлт хориг арга хэмжээ авахаар төлөвлөөгүй бөгөөд Турк улс Сирид галаа зогсоосноор Анкарагийн эсрэг авсан хориг арга хэмжээгээ ерөнхийлөгч Трамп цуцалахад бэлэн гэдгийг хэлжээ. Үүний дараа Туркийн Гадаад хэргийн сайд Мевлют Чавушоглу Анкара АНУ-аас “хүссэн зүйлээ” авлаа гэдгийг тэмдэглэсэн байна. Тиймээс Сирийн курдууд зэвсгээ буулгах болов. Түүний хэлснээр, хүчнүүд цэргээ татсаны дараа Сири дэх Туркийн ажиллагаа дууссан талаар ярьж болох аж.