Монголын үндэсний их сургууль дээр 2017 оноос эхлэн хэрэгжиж байгаа”Монголын үндэсний их сургуулийн сувилахуйн сургалтыг чанаржуулах болон хорт хавдрын эцсийн шатандаа орсон өвчтөнийг гэрээр асрахад дэмжлэг үзүүлэх төсөл”-ийн үнэлгээний багийн явцыг тайлагнах уулзалтыг ЭМЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Я.Амаржаргалыг оролцуулан зохион байгууллаа.
Уулзалтад Монголын сувилагчдын нийгэмлэгийн тэргүүн Д.Нямсүрэн, МҮДС-ийн удирдлага, Солонгосын Чосуны их сургууль, боловсролын яамны төлөөлөгчид оролцлоо.
Тус төсөл нь:
- Сувилахуйн боловсролын сургалтын хөтөлбөрийг олон улсын жишигтэй дүйцүүлэн боловсруулах,
- Сувилахуйн боловсролын (Сувилахуйн үндэс 1, 2 сурах бичиг, сувилахуйн үндэс 1 хичээлээр дадлага хийх оюутны хөтөч, сувилахуйн үндэс 2 хичээлээр дадлага хийх оюутны хөтөч, Сувилахуйн ёс зүй, Хавдартай өвчтөний сувилахуй ) сурах бичиг,
- Сувилахуйн магистрын боловсролын сургалтад 2 сувилагч,
- Сувилахуйн докторын сургалтанд -2 сувилагч,
- Үндэсний хэмжээнд сувилахуйн чиглэлээр 3 удаагийн олон улсын хурал,
- Олон улсын гадаад хурал, чуулганд 4 сувилагчийг тус тус санхүүжүүлэн оролцууах зэрэг ажлуудыг хийж гүйцэтгээд байгаа юм.
- Тус төслийн хүрээнд хийж гүйцэтгэсэн ажлыг үнэлээд, цаашдаа тус төслийн үйл ажиллагааг үндэсний хэмжээнд болгон өргөжүүлэн ажиллах боломжийг судлах асуудлаар Төрийн нарийн бичгийн дарга чиглэл өглөө.