Өчигдөр Брюссельд Европын Холбооны (ЕХ) ээлжит дээд хэмжээний уулзалт эхлэв. Энэ удаагийн чуулга уулзалт Их Британийн ЕХ-той гарах нөхцөл, Туркийн Сирийн зүүн хойд хэсэгт явуулж буй цэргийн ажиллагаа, Албани, Хойд Македонийн ЕХ-д элсэх төлөв байдал зэрэг асуудал яригдах аж. Их Британи улс өнгөрсөн гуравдугаар сард Brexit-ийг хойшлуулсан бөгөөд энэ удаагийн уулзалтад ЕХ-оос гарах бүх нөхцөлийн талаар тус холбоотой тохиролцсон байх ёстой байв. Гэвч 16-ны өдрийн байдлаар баримт бичиг батлагдаагүй байтал чуулга уулзалт эхлэхээс хэдхэн цагийн өмнө Brexit-ийн талаар Их Британи болон ЕХ тохиролцоонд хүрсэн мэдээлэл гарчээ. Европын Комиссын тэргүүлэгч Жан-Клод Юнкер өөрийн твиттер хуудсандаа шинэ гэрээ "шударга, тэнцвэртэй болж" гэж бичээд Европын Зөвлөлийг уг хэлэлцээрийг дэмжихийг хүсжээ. Гэсэн ч хамгийн чухал нь Британийн тал (парламент) уг гэрээг дэмжих нь уу үгүй юу гэдэг байна. Шинэ гэрээнд юуны түрүүнд Умард Ирландын тухай өөрчлөлт орсон талаар эх сурвалжууд мэдээлжээ. 10-р сарын 31-нд Нэгдсэн Вант Улсын нутаг дэвсгэр бүхэлдээ Европын Холбооны нэг хэсэг байхаа болино хэмээн үзэж байгаа. Гэсэн хэдий ч Умард Ирланд ба Ирландын Бүгд Найрамдах Улс хоорондын хил нээлттэй хэвээр үлдэнэ. Гэхдээ үүнтэй зэрэгцээд Белфаст зарим бараанд импортлох, экспортлоход хориг тавих эрхээ алдах аж.Умард Ирландын Ардчилсан Холбооны Нам (DUP) шинэ гэрээг дэмжихгүй гэдгээ хэдийн мэдэгдсэн. Үүний шалтгаан нь гаалийн татварын талаар санал зөрчилдөж байгаа явдал аж. Brexit хоёр өдөр үргэлжлэх дээд хэмжээний уулзалтын үеэр хэлэлцэх цорын ганц асуудал биш юм. ЕХ-ны төдийгүй дэлхийн толгойн өвчин болсон нэг асуудал Туркийн Сири дэх ажиллагаа. ЕХ-ны бүх гишүүн орнууд Туркийн уг алхмыг буруушааж байгаа бөгөөд энэ удаагийн дээд хэмжээний уулзалтаар Анкарагийн эсрэг тэрхүү байлдааны ажиллагаагаа таслан зогсоохоос аргагүй болтол хориг арга хэмжээний талаар хэлэлцэх бололтой. Уг ажиллагаанаас болж курдуудын хяналтад байгаа Исламын улс алан хядах бүлэглэл сэргэж, шинэ дөрвөгсөдийн хөлд дарагдахаас ЕХ айж байгаа аж. Эцэст нь Европын улс төрчид Албани, Умард Македони улсын ЕХ-д элсэх асуудлаар зөвшилцөл эхлүүлэх асуудлыг хэлэлцэхээр төлөвлөж байна. Энэ асуудал дээр ЕХ-ны гол тулгуур орон болох Франц, Германы байр суурь эрс тэс ялгаатай байгаа. Ангеле Меркель дээрх хоёр улсыг ЕХ-нд элсэх тухай асуудлыг хэлэлцэх нөхөцлөө бүрэн биелүүлсэн хэмээн үзэж байгаа бол Францын тал энэ асуудалд хориг тавиад байгаа юм. Европын холбооны Гадаад хэргийн сайд Амели де Мончалин хэлсэнчлэн "эцэс төгсгөлгүй савангийн дуурь" мэт харагддаг Европын Холбоонд элсэх одоогийн үйл явцыг шинэчлэх шаардлагатай байр суурийг Франц улс дэмжиж байгаа аж. ХБНГУ тэргүүтэй ЕХ ихэнх улс орнууд Умард Македония, Албани улсын гишүүнчлэлд дахин татгалзсан тохиолдолд тус холбоо Балкан дахь нөлөөгөө алдаж магадгүй гэж болгоомжилж байгаа юм. Ерөнхийдөө энэ удаагийн дээд хэмжээний уулзалт өргөн хүрээний асуудал хэлэлцэх гэж байна.