АНУ тэргүүтэй терроризмтой тэмцэх эвслийн нисэх хүчин Сири дэх өөрсдийн зэвсгийн агуулахыг устгасан тухай тус эвслийн ерөнхий штабын албан ёсны төлөөлөгч Майлс Кеггинс мэдэгдэв. “10-р сарын 16-нд манай бүх бие бүрэлдэхүүн, техник хэрэгслүүд явсны дараа эвслийн хоёр F-15 онгоц зэвсгийн нөөцийг устгах зорилгоор Лафарж цементийн үйлдвэрт урьдчилан төлөвлөсөн агаарын цохилт амжилттай хийлээ” гэж тэрбээр Твиттертээ бичжээ. Эл үйлдэл нь дээрх байгууламжийг цэргийн зориулалтаар ашиглахаас урьдчилан сэргийлэх зорилгоор хийснийг тэрбээр онцолсон байна. Хоёр өдрийн өмнө АНУ-ын тэргүүтэй олон улсын эвслийн цэрэг Сирийн хойд хэсгийг орхин гарсан юм.