УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын нэгдсэн төсвийн 2018 оны гүйцэтгэлийг энэ сарын эхээр хэлэлцсэн. Энэ үеэр Монгол Улсын нийт гадаад өрийн талаарх асуултуудад Сангийн сайд Ч.Хүрэлбаатар хариулахдаа, Монгол Улсын нийт гадаад өр 29.7 тэрбум ам.доллар байгаа талаар дурдсан.
Тэгвэл дээрх мэдээлэлтэй холбогдуулан Ерөнхийлөгчийн тамгын газрын дарга З.Энхболд өөрийн твиттер хуудаснаа бичихдээ,
"МАН 2016 оны сонгуулийн сурталчилгааныхаа үеэр “хүн бүр 15 сая төгрөгийн өртэй боллоо, МАН-ыг сонговол өргүй болгоноо” гээд сонгогдсон чинь 3-хан жилд нэмээд 10 сая, нийтдээ 25 сая төгрөгийн өртэй болголоо" хэмээн мэдэгдэв.