Эрүүл мэндийн хөгжлийн төвийн энэ оны эхний есөн сарын статистик дүнгээр, улсын хэмжээнд 27 төрлийн халдварт өвчний 32 275 тохиолдол бүртгэгдэж, өнгөрсөн оны мөн үеийнхээс 1168-аар нэмэгджээ. Тэдгээрийн дотор бэлгийн замын халдвартай 11 968 хүн бүртгэгдсэн нь нийт тохиолдлын 37.1 хувь аж.
Үүнээс 39.1 хувийг тэмбүүгийн халдвар эзэлж байна. Улаанбаатар хотод гэхэд тэмбүүгийн тархалт 470 тохиолдлоор нэмэгдсэнийг нийслэлийн Эрүүл мэндийн газрын тайланд дурджээ. Өнгөрсөн оны мөн үед нийслэлд тэмбүүтэй 27 хүүхэд мэндэлсэн бол өнөө жил энэ тоо 12-оор өсөж, 39-д хүрчээ. Тэдний ес нь нас барсан гэнэ. Хүн амын дундах халдварт өвчний зарим тоон мэдээллийг хүргэе.