АНУ Шинжаан -Уйгарын өөртөө засах оронд хүний эрхийг зөрчиж байгаа явдалд холбоотой Хятадын эрх баригчдын төлөөлөгчдөд визийн хязгаарлалт тавьжээ. Энэ тухай АНУ-ын төрийн нарийн бичиг Майкл Помпео өчигдөр/2019.10.08/ мэдэгдэв. “Өнөөдөр би Шинжаан-Уйгарын өөртөө засар оронд уйгар, хасаг болон бусад лалын шашинт цөөнхийн эсрэг хүчирхийлэл үзүүлэн, баривчилж, хууль бусаар хорин хүний эрч зөрчиж байгаа явдалд оролцсон, хариуцлага хүлээх Хятадын төр засгийн болон Коммунист намын төлөөлөгчдөд визийн хязгаарлалт тавьж буйгаа зарлаж байна” хэмээн мэдэгдэлд бичсэн байна. Хязгаарлалт дээр төлөөлөгчдийн гэр бүлийн гишүүдийг ч хамаарч магадгүй аж. Эдгээр арга хэмжээ Шинжаан-Уйгар дахь нөхцөлтэй холбогдуулан Хятадын 28 байгууллагад хориг арга хэмжээ авсан Вашингтоны шийдвэрийг нөхөж байгаа гэдгээ Помпео тайлбарлажээ. 2018 оны 8-р сард НҮБ-ын Хүний эрхийн дээд хорооны Тамгын газрын төлөөлөгчид Шинжан-Уйгарын өөртөө засах оронд байгуулсан бөөнөөр байрлах газруудад 1 сая орчим уйгар иргэн "хууль бусаар хоригдож" байгаа "бодитой мэдээлэл" авсан гэж мэдэгдсэн билээ. Өмнө нь БНХАУ-ын эрх баригчид Шиньжаанд бөөнөөр нь хорих газрын томоохон сүлжээ байгуулсан тухай мэдээллийг олон удаа няцаасан боловч 2018 оны сүүлээр анх удаа тус бүс нутагт "боловсрол, сургалтын төвүүд" байгааг баталж байсан юм. Хятад албан тушаалтнуудын мэдэгдсэнээр тус төвд "терроризм ба хэт даврагч үзэл бодолд автсан хүмүүс"ийг байлгадаг бөгөөд тэдэнд хятад хэл,бичиг сургаж, харилцааны чадварыг сайжруулж, БНХАУ-ын хууль тогтоомжийн зарчмуудыг заадаг аж. Ингэхдээ Хятадын эрх баригчид эдгээр төвүүдэд байрлаж байгаа хүмүүсийн тоог заагаагүй байна.