АНУ-аас цагаачлах эрх хүсэгч эрүүл мэндийн даатгалгүй, эсвэл эмчилгээний зардалгүй бол тус улсад нэвтрэхийг хориглосон зарлигт Ерөнхийлөгч Дональд Трамп гарын үсэг зуржээ. Цагаан ордны цахим хуудсанд мэдээлснээр хүсэлт гаргагч виз олгосноос хойш 30 хоногийн хугацаатай эрүүл мэндийн даатгалтай, эсвэл эмчилгээний зардал төлөх санхүүгийн боломжтой байх ёстой.
Ийм шаардлагад нийцэхгүй бол АНУ-д нэвтрүүлэхгүй аж. Ирэх арваннэгдүгээр сарын 3-наас хэрэгжиж эхлэх эл журам нь хилийн чанадаас хүсэлт гаргагч, АНУ-ын иргэний эхнэр, эсвэл нөхөр, эцэг, эхэд хамаатай. Харин байнга оршин суух эрхтэй хүмүүс, орогнох эрх хүсэгч, дүрвэгч болон хүүхдэд үйлчлэхгүй.