Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн эхээр ард нийтийн санал асуулга явуулах тухай УИХ-ын 73 дугаар тогтоолын төсөлд Монгол Улсын Ерөнхийлөгч бүхэлд нь хориг тавьсан билээ.
Байнгын хорооны санал дүгнэлтээр буюу Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж авах нь зүйтэй гэдэг саналын томьёоллоор санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн 64.2 хувийн саналаар хоригийг хүлээж авах шийдвэр гаргалаа. УИХ хоригийг хүлээн авснаар хоёрдугаар хэлэлцүүлгээр баталсан Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн эхийг дахин хэлэлцэх юм.