2020 хойш НҮБ-ын Ерөнхий ассамблейн Нэгдүгээр хороог (зэвсэг хураах асуудлыг эрхэлсэн) Вен эсвэл Женев руу шилжүүлэх саналыг ОХУ гаргажээ. Ингэх болсон шалтгаан нь тус улсын төлөөлөгчдийн гуравны нэгт АНУ-ын виз олгохгүй байгаатай холбоотой аж. Энэ тухай НҮБ-дахь ОХУ-ын байнгын төлөөлөгч Дмитрий Полянский мэдэгдсэн байна. Тэрбээр “Нэгдүгээр хороо болон CDF-ийн [НҮБ-ын Зэвсэгт хүчний комиссын] ажлыг хэвийн явуулахын тулд хуралдааныг 2020 онд АНУ-ын нутаг дэвсгэрээс гадуур, жишээлбэл Вена, Женевт зохион байгуулах асуудлыг авч үзэх шаардлагатай гэж үзэж байна” хэмээн тус хорооны хуралдаан дээр хэлжээ. Полянский “Визийн асуудал түдгэлзсэн хэвээр байгаатай холбогдуулан асуудлыг яаралтай шийдвэрлэх шаардлага гарсан тул бид техникийн түр завсарлага авах санал гаргаж байна. Манай төлөөлөгчдийн бүх хүмүүст виз олгонгуут бид хуралдаанаа үргэлжлүүлэхэд бэлэн" гэж нөхцөл байдлыг тайлбарлажээ. Мөн НҮБ-ын төв байрны тухай 1947 оны гэрээнд заасны дагуу АНУ бусад улс орны төлөөлөгчдийг НҮБ-ын төв байгууллагууд саадгүй нэвтрэх боломжийг олгож, үнэ төлбөргүй богино хугацаанд визийг олгох үүрэгтэйг Полянский сануулав. “НҮБ-ын төв байрыг эзэмших эрх нь эдгээр баталгааны хариуд АНУ-д олгогдсон давуу эрх юм" гэж тэрбээр хэлсэн байна