АТГ-аас өчигдөр буюу 2019 оны аравдугаар сарын 02-ны орой баривчилгаа явуулж, Зам, тээврийн хөгжлийн сайд асан Д.Ганбатыг 48 цагаар саатуулсан байна. Саатуулсан шалтгаан нь ЗТХЯ-ны газрын дарга Д.Доржханд мэдүүлэгтээ түүний нэрийг дурдсан гэнэ.
Мөн өнгөрсөн зургадугаар сард Ерөнхийлөгч Х.Баттулга салхитын мөнгөний ордын хэрэгт холбогдуулан нэр бүхий 17 шүүгч, Ерөнхий шүүгчийн бүрэн эрхийг түдгэлзүүлж, АТГ-аас шалгаж эхэлсэн. Тэгвэл эх сурвалжийн мэдээлснээр шүүгч нарын мэдүүлэгт үндэслэн гавьяат хуульч, ШЕЗ-ийн зөвлөх Б.Сарантуяа болон түүний хүү нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүгч Г.Даваадорж нарыг холбогдуулан шалгаж эхэлсэн аж.