БНАСАУ шумбагч онгоцноос шинэ төрлийн пуужин харвах туршилтыг амжилттай явуулсан тухай тус улсын Төв цахилгаан мэдээний агентлаг мэдээлээ. “БНАСАУ-ын батлан хамгаалахын академи лхагва гарагт шумбагч онгоцноос Pukguksong-3 шинэ төрлийн баллистик пуужингийн туршилтыг амжилттай явууллаа” хэмээн тус мэдэгдэлд бичсэн байна. Баллистик пуужин зөөгч шумбагч онгоц болон тив хоорондын баллистик пуужин мөн стратегийн бөмбөгдөгч онгоцнууд дахь пуужингууд нь "цөмийн гурвал" -ыг бүрдүүлдэг аж. Дэлхийд ийм цөмийн гурвалтай орон ердөө ОХУ, АНУ, БНХАУ л эзэмшдэг юм байна