УИХ-ын гишүүн, АН-ын дарга С.Эрдэнэ Ерөнхий сайд У.Хүрэлсүхэд хандаж "Баримт бичиг төрийн нууцаас гаргах тухай" албан бичгийг хүргүүллээ. Тэрбээр "Зарим увайгүй улстөрчдийн "Улстөрийн тоглоом" болгон ашиглаж, өөртөө болон бусдад ашиг хонжоо хайж буй 830142 дугаартай эрүүгийн хэргийн шүүхийн шийдвэрийг "Маш нууц"-ын зэрэглэлээс гаргаж, олон нийтийн эргэлзээг тайлах ёстой" хэмээн мэдэгдсэн юм.