Засгийн газрын хуралдаанаар Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Б.Бямбадоржийг үүрэгт ажлаас нь чөлөөлөв. Тэрбээр гадаад улсад суралцах болсон тул ийн шийдвэр гаргажээ.
Мөн Эрчим хүчний яамны Төрийн нарийн бичгийн дарга З.Мэндсайханыг чөлөөлж Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын даргаар томилов.