Засгийн газрын ээлжит хуралдаанаар “Инновацийн үйл ажиллагааны тэргүүлэх чиглэл”-ийг баталлаа. Тухайлбал, 2019 - 2023 онд:
- Мэдээллийн технологи /Хиймэл оюун хөгжүүлэх, хиймэл оюунд суурилсан бүтээгдэхүүн үйлдвэрлэх, Их өгөгдлийн боловсруулалт, хамгаалалт, бүтээгдэхүүн хөгжүүлэлт/
- Шинэ материалын технологи /арьс шир, ноос, ноолуур гүн боловсруулах, дулааны материал үйлдвэрлэл, шинэ түлшний материал/
- Биотехнологи/үйлдвэрлэлийн технологи /хөдөө аж ахуйн болон байгалийн түүхий эдийн биотехнологийн аргаар хүнс, эм, вакцин, биобэлдмэл үйлдвэрлэх, малын эм урвалж, вакцин, ургамал хамгаалах бэлдмэл хийх/
- Сэргээгдэх эх үүсвэртэй эрчим хүчний технологи /эрчим хүч хуримтлуулах технологи, эрчим хүчний хэмнэлттэй, дэвшилтэт технологид суурилсан барилга, байгууламж/
- Үндэсний онцлог бүхий соёлын инноваци, бүтээлч үйлдвэрлэл /дижитал технологид суурилсан контент соёлын үйлчилгээ, ухаалаг технологид суурилсан төрийн болон бизнесийн бүтээгдэхүүн, үйлчилгээний хөгжүүлэлт/-ийг тэргүүлэх чиглэл болгон хөгжүүлэх юм.