Британийн сэтгүүлч Шарлотта Эдвардс тус улсын Ерөнхий сайд Борис Жонсоныг бэлгийн дарамт учруулсан хэмээн буруутгажээ. Тэрээр энэ тухай “The Sunday Times” сонинд бичсэн байна. Хэрэг явдал 1999 онд Жонсоныг нийгэм улс төрийн “The Spectator” сэтгүүлийн редактор байх үеэр болсон аж. Эдвардсын бичиж буйгаар бол Жонсон нэгэн арга хэмжээний үеэр түүний хажууд сууж байхдаа ширээн доогуур бүсгүйн гуяыг илж таалж, базсан гэнэ. Тухайн үед дөнгөж ажлын гараагаа эхэлж байсан залуу бүсгүй Жонсоны өөдөөс нь дургүйцлээ илэрхийлэхээс айжээ. Ерөнхий сайд Борис Жонсоны ажлын албанаас Шарлотта Эдвардсын дээрх мэдэгдлийг худал зүйл гэсэн албан ёсны хариу өгсөн байна. Харин сэтгүүлч бүсгүй Sky News телевизийн сэтгүүлд өгсөн ярилцлагадаа “Хэрэв Ерөнхий сайд болсон явдлыг санахгүй байгаа бол миний ой санамж түүнийхээ илүү сайн юм байна гэсэн үг” хэмээжээ.