Өнөөдөр буюу 10 дугаар сарын 1-нд БНХАУ байгуулагдсаны 70 жилийн ой тохиож байна. Энэ баярын өдөр “Тяньаньмэнь”-ий талбайд Хятад улсын түүхэнд хамгийн том цэргийн парад зохион байгуулсан аж. Уг жагсаалд 15 мянган цэрэг, 600 байдлдааны зэвсэг, 160 нисэх онгоц оролцожээ. Дараа нь 100 гаруй мянган энгийн иргэд жагсав. Баярын ажиллагааг нээж БНХАУ-ын дарга Ши Жиньпин үг хэлсэн юм.