Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский Киев гаднын захиалгаар ямар нэгэн мөрдөн шалгах ажил явуулах бодолгүй байгааг мэдэгджээ. Украины тал Доналд Трампын хүсэлтээр АНУ-ын дэд ерөнхийлөгч асан Жо Байден болон түүний хүү Хантер нарын үйл ажиллагааг мөрлөн шалгах уу гэсэн асуултад Украины төрийн тэргүүн “Бидэнд ямар нэг юм хийхийг тушааж болохгүй. Учир нь бид бие даасан улс" хэмээн хариулсныг РИА Новости агентлаг иш татжээ. Ингэхдээ тэрбээр Украины хууль сахиулах байгууллага хууль зөрчсөн аливаа хэргийг мөрдөн шалгахад бэлэн байгааг тэмдэглэжээ. “"Бид нээлттэй улс. Бид мөрдөн шалгахад бэлэн байна. Гэхдээ энэ нь надад огт хамаарахгүй" гэж тэрбээр хэлсэн байна. Мөн Киев Трамптай утсаар ярьсан бичлэгийн өөрсдийн хувилбарыг хэвлэн нийтлэхгүй гэж Украины тэрийн тэргүүн мэдэгджээ. Зеленскийн үгээр бол иймэрхүү ярианд нийтэд ил болгож болохгүй “нарийн бөгөөд чухал зүйлс” байдаг аж. Урьд өдөр нь /2019.09.30/ Украины Ерөнхий прокурор байсан Юрий Луценко АНУ-ын дэд Ерөнхийлөгч асан Жо Байденийг мөрдөн шалгах ямар ч шалтгаан байхгүй гэж “BBC” агентлагийн сурвалжлагчтай ярихдаа хэлсэн байна. Тэрбээр “Жо Байден болон түүний хүү Хантер Байденыг мөрдөн шалгах ажиллагааг АНУ-д хийж эхлэх ёстой” гэжээ. 9-р сарын 25-нд Цагаан ордон Трамп, Зеленский нарын долдугаар сарын сүүлээр хийсэн утасны ярианы хуулбарыг нийтэлсэн юм. Эл ярианы зарим зүйл нь Америкийн Ерөнхийлөгчид итгэл үзүүлэх эсэх журмыг эхлүүлэх шалтгаан мөн хэмээн АНУ-ын Конгрессын гишүүд үзсэн билээ. Доналд Трамп өөрийн улс төрийн өрсөлдөгч Жо Байдены хүү Хантер Байдены Украин дахь авилгын хэргийг мөрдөн шалгахтай холбогдуулан Украины төрийн тэргүүнд шахалт үзүүлсэн нь нотлогдох юм бол итгэл үзүүлэх эсэх журмыг Конгресс албан ёсоор эхлүүлэх юм.