Украины Ерөнхийлөгч Зеленский Германы канцлер Ангела Меркелийг “Тэр маш их ярьдаг, тэгээд юу ч хийдэггүй” гэж тодорхойлсон АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамптай "мянган хувь" санал нийлсэнд Берлин сэтгэл дундуур байгаагаа илэрхийлжээ. Тухайлбал Бундестаг дахь SPD фракцийн удирдагч Рольф Мутценич канцлер болон тус улсын гадаад хэргийн сад Франк-Вальтер Штайнмайер нар Украинд бүрэн хэмжээний дайн дэгдэхгүй байхын төлөө бүхнийг хийсэн гол хоёр хүн гэдгийг сануулсан байна. Харин үүссэн нөхцөл байдлын гол буруутан нь Вашингтоныг гэж Бундестаг заасан юм. Парламентын гишүүдийн үзэж байгаагаар Трамп өөрийн засгийн хүчийг "сонгуулийн кампанит ажилд төдийгүй Герман, Европын эсрэг ашиглаж”, “намжиж буй мөргөлдөөнийг” улам ноцоохыг илүүд үзэж байгаа аж. Зеленский өнгөрсөн долдугаар сард Трамптай утсаар ярихдаа Европын гол удирдагчид Ангела Меркель, Эммануэль Макрон нар түүний бодлоор Киевт зохих туслалцаа үзүүлээгүй гэж гомдоллосон юм. Эл ярианы тэмдэглэлийг Цагаан ордон энэ сарын 25-нд ил болгосон билээ.Хожим нь Зеленский тэр ярианы үеэр хэлсэн үг нь олон нийтэд ил болно гэдгийг тооцоологүй гэсэн байна.