Их Британийн сөрөг хүчний намууд Ерөнхий сайд Борис Жонсоны эсрэг итгэл үзүүлэх эсэх журмыг эхлүүлж магадгүй байна. Тус улсын Дээд шүүх парламентын бүрэн эрхийг түдгэлзүүлэх нь хууль бус болохыг тогтоосон явдал ингэх шалтгаан болжээ. “The Sunday Times” сонины мэдээлж буйгаар бол сөрөг хүчнийхэн өнгөрсөн амралтын өдрүүдэд уулзалт зохион байгуулан Ерөнхий сайдад итгэл үзүүлэх журмыг эхлүүлэх боломжийн талаар ярилцсан аж. Тодруулах юм бол гол санаачлагч нь Уэлсийн “Plaid Cymru” нам байжээ. Хэрэв журам хэрэгжиж эхлээд Ерөнхий сайдыг буруутай гэж үзвэл Жонсонд эрүүгийн хэрэг үүсгэх юм байна.