Австрийн Канцлер асан Себастьян Курцын тэргүүлсэн Австрийн Консерватив Ардын Нам Үндэсний Зөвлөлийн (парламентын доод танхим) хугацаанаас өмнөх сонгуульд ялалт байгуулжээ. Сонгуульд нийт 13 нам, улс төрийн хөдөлгөөн оролцсоноос Австрийн Социал демократ нам (SDPA) 21.5 хувийн саналаар (41 суудал) хоёрдугаар байранд жагссан бол барууны үзлийн Австрийн эрх чөлөөний нам (APS) 17.3% хувийн саналаар гуравдугаарт оров. “Ногоонтны” нам 12.4% , “Шинэ Австри” 7.4% удаалжээ. Шуудангаар илгээсэн Австрийн иргэдийн саналыг харгалзан эцсийн үр дүнг тус улсын Дотоод хэргийн яам ойрын өдрүүдэд танилцуулах аж.