НИТХ-ын төлөөлөгч Ж.Батсайхан өнгөрсөн зургадугаар сард Хотын захирагч С.Амарсайханыг огцруулах саналыг гаргаж, гарын үсэг цуглуулж эхэлсэн билээ.
Тэрбээр С.Амарсайханыг Туул голын бургасыг сүйтгэсэн, халаа сэлгээнээс өөр дорвитой ажил хийгээгүй, бүтээн байгуулалтын олон ажлыг хойшлуулсан гэх үндэслэлээр огцрох ёстой гэж үзэж байгаа юм.
Огцруулах саналын бичигт 15 төлөөлөгч гарын үсэг зурвал НИТХ-ын дарга Р.Дагвад өргөн барьж хэлэлцүүлэх хуультай.
Эх сурвалжийн мэдээлж буйгаар тус бичигт одоогоор 14 төлөөлөгч гарын үсэг зурсан байна. Хэрэв дахин нэг хүн гарын үсэг зурвал С.Амарсайханыг Хотын захирагчийн суудлаас нь огцруулах талаар НИТХ-аар хэлэлцэх юм.