АНУ-ын конгрессын төлөөлөгчдийн танхим ерөнхийлөгч Доналд Трампад итгэл үзүүлэх эсэх асуудлаар санал хураалт явуулах шийдвэр гаргалаа Энэ тухай танхимын тэргүүлэгч Нэнси Пэлоси мягмар гарагт /2019.09.24/мэдэгджээ. “Төлөөлөгчдийн танхим итгэл үзүүлэх эсэх хүрээнд албан ёсны мөрдөн шалгах ажил эхлүүлж байгаагаа зарлаж байна” хэмээн тэргүүлэгч хэлсэн байна. Түүний үзэж буйгаар Цагаан ордны удирдагч “ерөнхийлөгчийн үүрэгт ажил, үндэсний аюулгүй байдлаас урваж, манай сонгуулийн шударга байдлыг зөрчсөн гэдгээ” харуулж байгаа ажээ. Ерөнхийлөгчийг албан тушаалаас нь огцруулахаар болсон үндэслэл нь Доналд Трамп Украины Ерөнхийлөгч Зеленскийтэй утсаар ярилцахдаа түүнээс Жо Байдены хүү Хантер Байдены эсрэг мөрдөн шалгах ажлыг эхлүүлэхийг шаардсан явдал байв. Жо Байден нь АНУ-ыг Ерөнхийлөгчийн дараагийн сонгуульд Ардчидсан намаас нэр дэвшиж байгаа юм. Обамагийн засаг захиргааны үед дэд ерөнхийлөгч байсан Жо Байден Украинтай харилцаж байсан Цагаан ордны гол хүн байсан бөгөөд хүү Хантер нь Украины байгалийн хийн компанид хувь эзэмшдэг байжээ. Үүнээс үүдэн Байденын хувьд Украины асуудалд эрх ашгийн зөрчил байгаа гэсэн яриа бий. Трампын Зеленскийтэй хийсэн ярианы тухай АНУ-ын тагнуулын байгууллагын нэгэн ажилтан хууль хяналтынханд мэдээлэн шалгаж өгөхийг хүссэнээр энэ бүх асуудал эхэлсэн юм. Доналд Трамп ч өрөө Украины Ерөнхийлөгчтэй утсаар ярихдаа Байдены асуудлыг сөхсөн гэдгээ хүлээн зөвшөөрсөн байдаг.Харин Украинд үзүүлэх тусламжийг саатуулсныгаа тус улсын засгийн газрыг илүү идэвхтэй хамтарч ажиллуулахын тулд үзүүлсэн шахалт гэж тайлбарлажээ. Харин ардчилагчид Доналд Трампыг дотоодын улс төрийн тэмцэлдээ дэмжлэг авахын тулд Украины ерөнхийлөгчид дарамт шахалт үзүүлсэн гэж буруутгаж байгаа бөгөөд “хууль зөрчсөн уг үйлдэлдээ ерөнхийлөгч хариуцлага хүлээх ёстой” гэж үзэж байна.