Зочид буудлын магнат, Хилтон зочид буудлын сүлжээг эзэмшигч Баррон Хилтон 91 насандаа өөрийнхөө Лос Анжелес дахь гэртээ таалал төгсжээ. Хилтоны гэр бүлийнхэн түүнийг жам ёсоороо нас барсан хэмээн мэдэгдсэн бол түүний ач охин Парис Хилтон "Тэр домог байсан" хэмээн дурсжээ.
Конрад Николсон Хилтон насны чээжинд Америкийн 38 хотод 188 зочид буудал бүхий тэрбумтан болж чадсан бол түүний хүү Баррон Хилтон 1966 онд компанийг нь өвлөн 30 жилийн турш тууштай зүтгэжээ. Өнөөдөр "Hilton Group" дэлхийн бараг бүх улсад зочид буудлын салбараа нээсэн зочлох үйлчилгээний томоохон компани болж хувирсан байна.