АНУ-ын эрх баригчид хятадын 400 гаруй бараа, бүтээгдэхүүнийг худалдааны татвараас түр чөлөөлжээ. Энэ тухай холбогдох гурван баримт бичгийг Баасан гарагт Америкийн засгийн газрын албан ёсны баримтын архив буюу Холбооны бүртгэлийн газрын сайтад нийтэлжээ. Уг шийдвэр Татвараа цуцлах нь 7-р сарын 6, 8-р сарын 23, 9-р сарын 24-ний өдрийн тогтоолоор хориг арга хэмжээ авсан бараанд хамаарах аж. Нийт 437 бараа бүтээгдэхүүнийг худалдааны татвараас чөлөөлжээ. Уг шийдвэрийг гаргахад маш олон хүчин зүйлс нөлөөлжээ. Тухайлбал дээрх 437 бараа бүтээгдэхүүнээс маш олон нэр төрлийн барааг зөвхөн Хятадын үйлдвэрлэгчдээс авах л боломжтой болсон аж. Татвараас чөлөөлөх тогтоол нэг жилийн хүчинтэй юм байна. АНУ болон БНХАУ-ын хоорондох худалдааны дайн 2018 оноос хойш үргэлжилж байгаа билээ. Энэ хугацаанд хоёр тал нэг нэгнийхээ бараанд ээлжлэн татвар ногдуулсаар ирсэн юм. Олон улсын валютын сан америк-хятадын уг сөргөлдөөн нь 2020 онд дэлхийн дотоодын нийт бүтээгдэхүүнийг 0.8% бууруулаад зогсохгүй дараагийн жилүүдэд ч уналт улам нэмэгдэх болно гэж үзэж байгаа аж. Хоёр тал уг маргааныг маргааныг шийдвэрлэхийн тулд хэдийн сарын турш маш хэцүү хэлэлцээрүүдийг хийж байгаа ажээ. Хамгийн сүүлийн, 12-р хэлэлцээр энэ оны 7-р сарын 30-31-нд Шанхай хотод болов. Хятадын Худалдааны газар дараагийн ажлын бүлгийн уулзалт 10-р сарын эхээр Вашингтонд зохион байгуулна гэж мэдэгдсэн билээ.