АНУ Ойрх Дорнод руу өөрийн цэргээ илгээх болсон тухай тус улсын Батлан хамгаалах яам мэдэгджээ. Эл шийдвэрийг тэд Ираныг Саудын Араб руу довтолж магадгүй гэж таамагласны үндсэн дээр гаргажээ. Нэмэлт цэргийн хүчин агаарын болон пуужингийн довтолгооны эсрэг хамгаалалтад төвлөрөх аж. АНУ-ын Ерөнхийлөгчөөс зохих баталгааг гаргуулсан талаар Батлан хамгаалах яамны сайд Марк Эспер “Ерөнхийлөгч агаар, пуужингийн довтолгооноос хамгаалах чиглэлээр голлон төвлөрөх АНУ-ын цэргийн хүчийг Ойрхи Дорнодод байршуулахыг батлав. Энэ бол бидний хариу үйлдэл үзүүлэх эхний алхам юм" гэжээ. Ингэхдээ тэрбээр АНУ нь Ирантай зөpчилдөх эpмэлзэл байхгүй гэдгийг онцолсон байна. Өнгөpсөн долоо хоногт Саудын Аpабын нефтийн хоёр байгууламжид болсон халдлагын хаpиуцлагыг Йемений хусит босогчид хүлээсэн боловч АНУ, Саудын Аpабын эpх баpигчид Иpаныг буpуутгаж буйгаа илэpхийлсэн юм. Хаpин Иpаны эрх баригчид уг мэдээллийг няцаасан байна. Цагдаа нар худалдааны төвийг, түүнтэй холбогддог метроны өртөөний хамт хааж, өөдөөс нь тоосго чулуу шидэж байгаа тэмцэгчдийн эсрэг нулимс асгаруулагч хий хэрэглэсэн байна.