Саудын Араб тэргүүтэй Арабын эвсэл Йеменд байлдааны ажиллагаа эхлүүлэв. Эвслийн зорилго нь тэнд байгаа зарим "цэргийн байгууламжууд" гэнэ. Тэдгээр байгууламжууд террорист бүлэглэлийн мэдлийнх хэмээн таамаглаж байгаа боловч аль бүлгийнх гэдгийг заагаагүй байна. Ажиллагаа Йемений Ходедада боомт хотод эхэлснийг Турки аль-Малики эвслийн төлөөлөгч сэтгүүлчдэд хэллээ гэж “Аль-Арабия” телевизийн суваг мэдээлэв. Алсын удирдлага бүхий завь, далайн галт бөмбөг угсарч бэлтгэдэг дөрвөн байгууламжийг устгасан байна. Эдгээр байгууламжийг Баб-эль-Мандебын хоолой дахь(Улаан тэнгисийг Адены булантай холбодог) "далайн тээвэрлэлт болон олон улсын худалдаанд” заналхийлж байна гэж тус мэдээллийн суваг тодруулав. Уг цэргийн ажиллагаа аюулгүй байдлыг хангахад чиглэгдэж байна гэж эвсэл тэмдэглэжээ. Цэргийнхэн энгийн иргэдээс цохилт өгөх зорилтот объектуудаас зайлсхийхийг хүсэн байна. Өөрсдийнх нь үйлдэл "олон улсын хүмүүнлэгийн хууль эрх зүйн тогтоомжид нийцэж байгааг” Турки аль-Малики эвсэл нэмж мэдэгджээ. Үүний зэрэгцээ хусситууд өөрийн хяналтад байлгадаг “Аль-Масира” телевизийн сувгаар дамжуулан эвсэл уг цохилтоороо өмнө нь байгуулсан энхийн гэрээгээ зөрчиж байна хэмээн мэдэгдсэн байна. 9-р сарын 14-нд дронууд Саудын Арабын дэлхийн хамгийн том газрын тос олборлогч “Арамко” компанийн байгууламжид дроны цохилт өгсөн билээ. Үүний улмаас тус улсын газрын тосны олборолт 50% буурсан юм. Уг халдлагын хариуцлагыг Йемений босогчид хүлээсэн бөгөөд Дубай болон Абу-Дабид цохилт өгөхөд бэлэн байгаагаа мэдэгдсэн юм.