Бермудийн арлын 25 мянган орчим оршин суугчид ойртон ирж буй “Умберто” хар салхинаас болж эрчим хүчгүй болжээ.Энэ тус бүс нутгийг цахилгаан эрчим хүчээр хангадаг “Belco” компани мэдэгджээ. Бермудийн аралд нийт 65 мянган хүн оршин суудаг аж. Одоогийн байдлаар “Умберто” хар салхи тус арлын эргээс 160 км зайд дэгдэж байгаа бөгөөд салхины хүч Саффир – Симпсоны хэмжүүрээр тавдугаар үедээ хүрсэн байна.