Засгийн газрын ээлжит хуралдаанаар визийн шаардлагаас харилцан чөлөөлөх тухай Монгол Улс, Украин Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээрийн төслийг дэмжив. Хэлэлцээрт гарын үсэг зурснаар бүх төрлийн паспорт эзэмшигчид 90 хүртэл хоног харилцан визгүй зорчих юм.