Саудын Арабын Батлан хамгаалах яам тус улсын газрын тосны байгууламжуудад үйлдсэн халдлагад Иран улс холбоотой гэсэн нотолгоог танилцуулахаа мэдэгджээ. "Батлан хамгаалах яам хэвлэлийн бага хурал хийж, тэр үеэр “Saudi Aramco” компанийн байгууламжуудад үйлдсэн террорист халдлагад Иран холбоотой гэх нотолгоог танилцуулах болно. Үүнээс үүдэн цэргийнхэн халдлагад Ираны зэвсэг ашиглагдсаныг харуулах бодолтой байна” хэмээн албан ёсны мэдээнд дурджээ. Энэ сарын 14-нд Саудын Арабын үндэсний газрын тосны компанийн үйлдвэр дроны халдлагад өртсөн бөгөөд халдлагыг Йемений "Ансар Аллах" хөдөлгөөний босогч хуситууд үйлдсэнээ хүлээсэн билээ. Харин Саудын Арабын эрх баригчид Иран улсыг тус халдлагад дэмжлэг буруутгаж байгаа юм.