Мягмар гарагт /2019.09.17/Эквадор улсын Үндэсний ассамблей (нэг танхимтай парламент) тус улсыг Өмнөд Америкийн үндэстнүүдийн холбооноос(UNASUR) гарах тухай санал хураажээ. “Сomercio” агентлагийн мэдээлж буйгаар тус улсын засгийн газарт бүс нутгийн эвслийн гэрээг цуцалж эхлэх боломжийг олгохыг төлөө 79 депутат (шаардлагатай 70 саналаас) дэмжиж, 36 гишүүн эсрэг сана өгсөн байна. Эквадор улс энэ оны гуравдугаар сараас эхлээд тус байгууллагын үйл ажиллагаанд оролцохоо зогсоосон аж. Үүнээс өмнө Колумб, Парагвай, Перу улс Өмнөд Америкийн үндэстнүүдийн холбооноос бүр мөсөн гарч байгаагаа мэдэгдсэн юм. Дөрөвдүгээр сард Аргентин, Бразил улс тус холбооны гишүүнээс татгалзаж буй мэдэгдэх хуудсаа гэрээний хадгалагч Эквадорын засгийн газарт илгээжээ. Түүний дараа Чили улс ч холбооноос гарч байгаагаа мэдэгдсэн аж. Өмнөд Америкийн улс орнуудын 2008 онд байгуулсан тус бүс нутгийн улс төр эдийн засаг нэгтгэлд одоогоор Болив, Венесуэл, Уругвай, Суринам, Гайана зэрэг улс үлдээд байна. Энэ оны гуравдугаар сард Аргентин, Бразил, Колумб, Парагвай, Перу, Чили, Эквадорын ерөнхийлөгч нар бүс нутгийн шинэ эвсэл “Өмнөд Америкийн хөгжлийн форум”-ыг байгуулах хэлэлцээрт гарын үсэг зурсан аж.